Нийслэлийн прокурорын газраас “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах болон хяналтын 40 гаруй прокурорууд оролцож, сэдвийн хүрээнд санал солилцлоо. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд заасан Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, нийгмийн даатгалын улсын байцаагч нараас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах зүйлүүд, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.