Гуравдугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд гэмт хэрэгтэй холбоотой 2455, зөрчлийн 2128 дуудлага мэдээлэл иржээ. Энэ өдөр гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар машин жолоодсон хэрэг болон биеэ авч чадахгүй болтлоо согтож, гудманд тасарсан, танхайрсан зөрчил өмнөх өдрийнхөөсөө нэмэгджээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 205 ирсэн байна. Мөн согтуугаар жолоо барьсан 225, олон нийтийн газар согтуугаар танхайрсан 193 хэрэг бүртгэжээ. Мөн өдөр 93 хүн бусдын халдлагад өртсөн байна. Цагдаагийнхан согтуу 259 хүнийг эрүүлжүүлсэн байна.