Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд ноцтой гал гарлаа. Тодруулбал, Нисэх, Яармагт ашиглалтад оруулахад бэлэн болсон орон сууцын байр шатав.
Спорт цогцолборын хашаан дотор барилга шатаж байна дуудлага 14.07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж, 15.40 цагт галын тархалтыг зогсоожээ. Мөн утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварч, галыг бүрэн унтраахаар ажиллаж байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.