Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас барсан байна. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид гуравдугаар сарын 4-ний өдрийн 20.57 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу “Цагаан хад” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход “D2066LF01” загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч Д /35 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн аж.