Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад оршин суух хаяг тодорхойгүй сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг Д.Э /41настай, эрэгтэй/ ийн явж байжээ. Цагдаагийнхан түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн.