Бусадтай зүй бус харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулж буй МУИС-ийн оюутан Б.Ариунзаяад хилийн хориг тогтоох саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ариунзаяад хилийн хориг тавих, эсэхийг шийдэхээр хэлэлцэж байна. Өмнө нь Б.Ариунзаяа нь Зөрчлийн хууль зөрчсөн асуудлаар хэд хэдэн удаа шалгуулж байсан юм. Бид шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.