Өөрийгөө Чингис хаан хэмээн нэрийдээд буй иргэн М.Баасанжаргал бусадтай маргаж буй бичлэгээ цахим орчинд цацсан. Улмаар бусадтай зүй бус харилцаж, зохисгүй үг хэрэглэсэн. Түүнийг эл үйлдлийг залуус ялангуяа, өсвөр насныхан даган дуурайх магадлалтай. Мөн тэрбээр бусдад сэрээ зооно хэмээн дарамталж, хэсэг хүн дагуулж, хэлсэнээ гүйцэтгэх санаатайгаар сэрээ барьж ирсэн. Тиймээс түүнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.