Өнөөдөр гадаа -3 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 62 дахь өдөр бөгөөд он дуусахад 303 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 1. Бархасвадь гараг. Шувуун хошуут одтой хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр луу хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал зохисгүй, нас ахар болно.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2876.00 төгрөг, зарах нь 2885.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 33.00, зарах ханш 36.00, юанийн авах ханш 455.00, зарах ханш 456.50, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт ХӨСҮТ-д Австралийн Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсад вирусийн бүрэн "Геномын" дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
- 10.00-14.00 цагт 3,4-р хорооллын Өргөө кино театрын хойно Рояал зочид буудлын 7 давхрын хурлын зааланд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх зөвлөгөөн болно.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тоон мэдээг цахимаар өгнө.
- 14.00 цагт Япон Улсын Засгийн газраас эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Ливан улсын Багш нарын баярын өдөр юм байна. Энэхүү баярыг гуравдугаар сарын 9-нийг дуустал тэмдэглэдэг аж.
- 2015 онд Словен ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ.
- 2013 онд Карачид бөмбөг дэлбэлснээс болж 45 гаруй хүн нас барж, 180 гаруй хүн гэмтэж бэртэж байжээ.
- 2009 онд Кельн хотын 14 дүгээр зууны үед баригдсан “Хотын түүхэн архив” барилга нуржээ.