Укрианд биеийн байдлаас шалтгаалсан болон тус улсын иргэнтэй гэр бүл болсон 20 орчим монгол иргэн өөрийн хүсэлтээр үлдсэн гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр, "Укрианд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улс орнууд хоёрдугаар сарын 13-наас хойш шаардлага, зөвлөмжүүдийг иргэддээ хүргэж байсан. Манайх 13-наас уриалж, анхны зүүм хурлыг хийж, эх орондоо даруй буцахыг сануулж байсан. Энэ хугацаанд 41 оюутан эх орондоо ирсэн. Украинд манай ЭСЯ байхгүй, өргөмжит консул байдаг. Польш улсаас Варшаваас манай ЭС хавсарч ажилладаг. Хоёр дипломат, нэг жолооч нэг техникч дөрвүүлээ л ажилладаг. Иймээс ачаалал ихтэй, цагийн зөрүүнд орсноос алдаа гаргасан зүйл байгаа. Оюутнуудын гаргасан гомдолтой холбоотой, алдаа гарсан зүйлд хяналт тавиад хариуцлагын асуудал яригдана. Гэхдээ хариуцлагаас урьтаад хүүхдүүдээ татаж авах нь чухал байсан” гэлээ.