Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан бусдыг эрүүдэн шүүх ажиллагаа зохион байгуулсан гэгдээд буй О.Бархасбадид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг хийх, эсэхийг урьдчилан хэлэлцэх байв. Гэвч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх ажиллагаа зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга асан, хурандаа О.Бархабадьд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ. О.Бархасбадь өмгөөлөгч нэмж авсан гэнэ. Улмаар өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг гуравдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм байна.