Д.Монголхүү, Н.Цэрэнбат нарын ардчилсан залуус "Дэлхийд дайн хэрэггүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлж, маргааш төв талбайд жагсана хэмээн мэдээлэл хийлээ. Тэдэнтэй хэд хэдэн төрийн бус байгууллага нэгдэх гэнэ. Улмаар мэдээллийн эхэнд Монгол тусгаар тогтносон улс юм бол дайны талаар мэдээлэл хийж, байр сууриа хэлэх ёстой гэлээ. Улмаар Оросын талыг дэмжих үү, Украиныг сонгож байгаа юм уу. Эсвэл төвийн сахиад байгаа юм уу, үүнийг заавал илэрхийлэх ёстой хэмээв. Мөн Д.Монголхүү Украинд байгаа Монголчуудын талаар мэдээлэл авахаар ГХЯ-нд очсон байна. Гэвч түүнд ямар нэг хариулт өгөөгүй байна. Тэрбээр хэлэхдээ “Гадаад харилцааны яам "Бүх зүйл болж байна. Манайхан аюулгүй" хэмээж байгаа боловч үнэндээ нөхцөл байдал хэцүү байна. Оюутнууд метроны буудалд “хоригдож”, хувь заяа нь хэрхэх тодорхойгүй байна. Тэдний холбоо хэзээ мөдгүй тасарч мэдэхээр байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яамныхан хангалтгүй ажиллаж байгааг тэд шүүмжлэв. Мөн тэд Монголын ардчилсан холбооны V их хурлыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.