Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээлэл ТЦА-д бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 8 нь нийслэлд, 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.