Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, шинэчлэгдсэн заавар журмуудыг архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдад сурталчлах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, сургалтын хэлтэс, Төв архив, Архивын ерөнхий газартай хамтарсан сургалтыг өнөөдөр /2022.02.25/ зохион байгуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны албаны сургалт зохион байгуулах төлөвлөгөө”, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Архивын ерөнхий газрын даргатай байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг” ирэх онд зохион байгуулагдах төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад цагдаа, дотоодын цэргийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 99 алба хаагчид танхим болон цахим хосолсон хэлбэрээр хамрагдаж байна.
Сургалтаар “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага”, “Цахим баримтын тухай ойлголт, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх”, “Хадгаламжийн нэгж бүрдүүлэх”, “Данс, бүртгэл үйлдэх арга зүй”, “Архивын баримт ашиглалт” сэдвүүдээр тухайн чиглэлээр мэргэшсэн багш нар удирдан явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ