Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бизнес төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр яамны харьяа өнөөдөр баталлаа. Уг арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганухяг, ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү болон Төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагууд байлцлаа.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Төрийн өмчит үйлдвэрийн газруудын одоо хийгдэж буй цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилтай танилцлаа.
Мөн тэрбээр “Засгийн газраас Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгаа. Бидний хувьд салбарынхаа хөгжил дэвшил, Зэвсэгт хүчний хөгжлийн санд хувь нэмрээ оруулах боломжтой аж ахуйн цөөн нэгжтэй. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой” гэлээ.
Төгсгөлд нь сайд Г.Сайханбаяр ТӨҮГ-уудын удирдлагуудад үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх, “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлье” уриалгыг ажил албандаа хэвшүүлэх, зардлуудаа танаж, хэмнэлтийн нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.