Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 21-25-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн байна.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирсон.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.