Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэх дуудлагыг албаныхан өчигдөр 23:40 цагт хүлээн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын таван ханатай гэр шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн Х /44 настай, эрэгтэй/, Ж /43 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.