Нийслэлийн хүн амын 55 хувь нь хувийн, 80 хувь нь суудлын машинаар, 41 хувь нь автобусаар хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа гарчээ. Мөн тэдний 51 хувь нь долоо хоногт 3-аас дээш удаа замын хөдөлгөөнд оролцдог. Энэхүү хөдөлгөөний эрчим замын түгжрэл үүсгэдэг гэнэ. Үүнийг зохицуулахын тулд нийслэлийн удирдлага худалдааны төвүүдийг аль болох тараан байрлуулах, гэр хорооллын дунд цэцэрлэг байгуулах, метро нэвтрүүлэх, эсвэл их багтаамжтай транзит барих, мөн машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгохоор судалж буй гэнэ. Харин автомашин ачилтын төлбөр 100 мянган төгрөг болгохыг иргэд эсэргүүцэж буй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар цахим хуудсандаа "Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох санал судалгааны түвшинд байгаа. Хэрэгжинэ гэсэн үг биш" хэмээн бичжээ.