Арвайхээр сумд зам тээврийн ослын улмаас 11 хүүхэд амиа алджээ. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй иргэн Б өчигдөр 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож 11 настай Д-ийн амьс насыг хохироож, мөн өөрөө бэртжээ.
Тус аймагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, улмаар зам тээврийн осол гаргах эрсдэл их буй талаар албаныхан анхаарууллаа.
Өвөрхангай аймагт энэ оны байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 331 зөрчил гарчээ. Үүний 56.1 хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, шүүхийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээ авахуулсан байна.