Энэ сарын 13-нд Дорноговь аймагт 19 настай ахлагч өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид тус өдөр 00:50 цагт хэргийн дуудлагыг авч, шалгахад иргэн О өөрийнхөө дээрээс бензин асган шатааж, амиа хорлохыг завдсан байж. Тус хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж буй гэнэ. Хохирогчийн бие 90 хувийн түлэгдэлтэй, эмчилгээ хийлгэж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.