Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага албан тушаалтнууд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаална гэж заасан байдаг. Энэ хуульд зааснаар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй юм. Тэгвэл шат шатандаа хүүхдийн дээрх эрхийг хангаж чадахгүй байна. Үүний нэг илрэл нь хүүхэд хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байгаа асуудал. Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1365 хүн гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Эл тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 7 хувь буурсан ч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлт гарчээ.