“Нью яармаг хаусинг прожект” ХХЗ-ийн захирал Ц.Ууганбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр цагдан хорихоор боллоо. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2 дахь хэсэгт заасан "Өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа шүүхэд ирүүлсэн байна. Шүүх гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
“Нью яармаг хаусинг прожект” ХХК 2015 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Улмаар тус компаниас 61.2 тэрбум төгрөг гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр гарч байжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийнТамгын газар