Сүхбаатар дүүргийн 19-р хороо "Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа" гэсэн дуудлага энэ оны хоёрдугаар сарын 19-ний 22.33 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газар шуурхай очжээ. Цагдаагийнхныг тухайн байшинд очиход 54 настай, Э гэгч хулгай хийж байсан гэнэ. Цагдаагийнхан хэрэгтнийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг өглөө. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа:
• Хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах,
• Үнэтэй эд зүйлийг далд газарт хадгалах,
• Дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах,
• Харуул, хамгаалалттай байлгах,
• Эзгүй орхисон үед хөрш айлдаа мэдэгдэх цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайлах хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.