АНЭУ-ын Дубай хотод үргэлжилж буй “Дубай экспо-2020” үзэсгэлэнд оролцсон орнуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болжээ. Монгол Улсыг сурталчлах асраас хоёр тоглогч үүнд оролцож мөнгөн медаль хүртлээ. ХБНГУ-ын тоглогчид аварга болж, олон улсын холимог багийнхан аман хүзүүдсэн байна. Тус үзэсгэлэнг ирэх сарын 31 хүртэл зохион байгуулах аж. Сагсан бөмбөгийн спортын холбооны өөр нэгэн мэдээлэл дуулгахад, ОХУ-ын Владивосток хотод болох Азийн хүүхдийн наадамд өрсөлдөх 16 насныхны шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-23-нд зохион байгуулна. 2006 оноос хойш төрсөн тамирчдаас бүрдсэн хот, дүүрэг, аймаг, сургууль, клубийн охид, хөвгүүдийн багийн оролцох эл тэмцээний тоглогчоор үндэсний шигшээ багийг бүрдүүлэх юм.