Энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 19.00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн “Ц”-гийн "Тоёота Кровн" маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй “Д” гэгч нь хулгайлжээ. Тэрбээр хулгайлсан машинаа согтуурсан үедээ жолоодож яваад "Тоёота Спасио" маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргажээ.
Мөн өдрийн 03.00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос "Хонда Пит" маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн “Д” гэгч нь үйлдсэн болохыг шуурхай илрүүллээ. Автомашин хулгайч нарыг саатуулан шалгаж байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг сэрэмжлүүллээ.