Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамт АТГ-т хүлээлгэн өгчээ. Тэрбээр Ж.Соронзонг улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж буй аж.
С.Будрагчаа нь эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, III сургуулийн захирал сургуулийнхаа спорт талбайг төрсөн дүүгийнхээ компанид зарж, барилга бариулсан, тухайн барилгад III сургууль талбай түрээсэлдгийг дэлгэсэн. Тодруулбал, төрсөн дүүтэйгээ түрээсийн гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнэлгээтэй буюу 7 тэрбум гаруй төгрөг төлсөн аж. Мөн Ж.Соронзон нь тэтгэвэрт гарсан, ШЕЗ-ийн дарга асан нөхрөө сургуульдаа ажилд авч, сард 10 сая төгрөгийн цалин өгдөг зэргийг баримтттай дэлгэсэн юм.