Өнөөдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг I тунд 28, II тунд 45, III тунд 395, IV тунд 474, нийт 942 иргэнийг хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1, II тунгийн хамралт 72, III тунгийн хамралт 52.8, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.5 хувьтай байна. Мөн зорилтот бүлгийн буюу 3033 жирэмсэн эх, 12-15 насны 68.649, 16-17 насны 27.059 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан аж. Нийслэлийн хэмжээнд 12-15 насныхан дархлаажуулалтад хамгийн идэвхтэй хамрагдаж байна.