Цагдаагийнхан удирдах ажилтны манлайллын чиг үүргийг хэрэгжүүлэхэд сэтгэл зүйчтэй хамтран ажиллах арга техникийг эзэмшүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн судалгаа, шинжилгээнд тулгуурласан удирдлагын арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад 102 удирдах ажилтныг хамрууллаа. Энэ үеэр “Сэтгэл зүйчийн үйл ажиллагаанд удирдах ажилтны оролцоо”, “Алба хаагчдын сэтгэл зүйн байдалд судалгаа шинжилгээ, шаардлага, ач холбогдол”, “Комьпютер программ аргачлал” зэрэг сэдвээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, сэтгэл зүйн лабораторийн захирал доктор, дэд профессор Д.Цогзолмаа мэдээлэл өгчээ. Мөн “Судалгааны үр дүнд суурилсан удирдлагын арга барил” кейс хэлэлцүүлэг хийсэн байна. Үүнээс гадна “Мета сэтгэл судлалын хүрээлэн”-ийн захирал, сэтгэл засалч Д.Пүрэвсүрэн чиглэлийн ахлах сэтгэл зүйч, сэтгэл зүйч нар сэтгэл зүйн зөвлөгөө-засалд ашиглах “ОН” карт эвентийг зохион байгуулжээ.