Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор өөрчилжээ. Түүнийг өмнө нь Эрүүгийн хуулийн 11.1-2.1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” хэмээн яллагдагчаар татаад байсан бол өдгөө мөн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” гэж эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр хөнөөсөн гэж яллагдагчаар тооцсон байна.
Н.Түвшинбаярыг цагдан хорьж шалгах 30 хоног дуусах болсонтой холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь хорьж мөрдөх хугацааг сунгуулах саналыг энэ сарын 10-нд хүргүүлсэн аж. Уг саналыг нь өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд цагдан хорих хугацааг нэг сар сунгасан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа