Өвлийн олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг хоккейн эрэгтэй багуудын хэсгийн тоглолт өнгөрсөн мягмар гарагт эхэллээ.
Эл төрөлд аваргалах баг, үнэ цэнтэй тоглогч, мэргэн буучдын таамгаа ОХУ-ын “Спорт-экспресс” сонины хоккейн тоймчид хэрхэн гаргасныг сонирхуулъя.
А.Хайруллин: Канадын багт Пауэр, М.Мактавиш гэсэн хоёр залуу од, домогт Э.Стаал, Уил, Найт, Паскуале зэрэг сайн тоглогч бий. “Агч модны навч”-нууд ямар ч нөхцөл байдлаас гарч чадна гэдгээ өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр харуулсан учир тэд Бээжинд алт авах гол баг байх болно.
Канад, ОХУ-ын багийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Энэ хоёр баг хоорондоо хагас шигшээд таарах болов уу. Гэхдээ харамсалтай нь ялагчаар Оросын баг тодрохгүй. Тэмцээний мэргэн буучаар АНУ-ын Э.Миле тодрох байх. Хэсэгт нь БНХАУ-ын баг, хамтрагчаар нь Агостино байгаа болохоор түүнд олон гоол оруулах боломж бий.
М.Зислис: Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор түрүүлсэн багийн хэн нэг тоглогч тодрох байх. Мөн чухал тоглолтуудад олон гоол орохгүй учраас хаалгач нар эл шагналыг хүртэх илүү боломжтой. Тиймээс Финландын багийн Х.Сятериг энэ шагналыг хүртэх боломжтой гол тоглогч гэж нэрлэе.
Мэргэн буучийн хувьд Финландын багийн С.Маннинены нэр хамгийн эхэнд орж ирж байна. Гэхдээ шигшээ баг нь уламжлалт тактикаа өөрчилж, гэнэт довтолгоо зонхилсон тоглолт үзүүлэхгүй байх. Тиймээс довтолгоонд үндэслэж тоглодог Хойд Америкийн хоёр багаас мэргэн бууч тодорно гэж үзэж байна. Жишээлбэл, энэ жил ердөө 18 настай ч 188 см өндөр, 95 кг жинтэй Канадын багийн М.Мактавиш NHL, AHL, Онтариогийн лигт гоол оруулаад амжсанаас гадна залуучуудын ДАШТ-д гурван гоол оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгсөн. Түүнд супер од болох боломж бүрэн бий.
Тэмцээний сенсацын тухайд Канадын шигшээ медальгүй харьж магадгүй. Тиймээс Финланд, Швейцар, ОХУ-ын баг медальт байруудад шалгарна. М.Скрыль: Энэ удаагийн олимпод “ковид” биш спорт ялаасай гэж маш их хүсэж байна. Олон сар бэлтгэл базаасан хэд хэдэн
Бэлтгэсэн Н.Энх