Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ-аас Хөгжлийн банкны талаар мэдээлэл хийж байна. Тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хөгжлийн банкнаас зээл олгохдоо Хөгжлийн банкны тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн, эсэхт шалгалт хийж байна. Тэдний хөдлөх, үл хөдлөх хөрөнгөд хязгаарлалт хийж ажиллана. Цаашид иргэд хөдлөх болон үл хөдлөх авахдаа эх үүсвэрээ нягтлаарай. Жишээ нь, "Гантиг вилла" хотхоны 9 блок нь Хөгжлийн банкны барьцаа, хуулийн байгууллагын хязгаарлалтад бий" хэмээлээ. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн гэнэ. Зээлтэй хүмүүсийн захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, үл хөдлөх хөрөнгийг нь битүүжилсэн байна.
Үүнд, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээс хойш АТГ нь үйлдвэр 1, Үл хөдлөх 186, тээврийн хэрэгсэл 124, Данс 13, лиценз-1-ийг битүүмжилжээ.