Хан-Уул -12 хорооны нутаг дэвсгэрээс долоон настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх дуудлага 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр 18 цаг 20 минутад Цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа хийхэд долоон настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаяганд ирж “хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж худал хэлж гэрээс нь гарган, улмаар түүнийг авч явсныг тогтоожээ. Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан.
2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 18.00 цагийн үед хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна. Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллага хүүхдийг ямар зорилгоор авч явсныг тогтоохоор ажиллаж байна. Сэжигтэн эмэгтэй "Би согтуу байсан, хүүхдийг ямар зорилгоор авч явснаа санахгүй байна" гэжээ. Гэвч шинжилгээр эмэгтэй архи хэрэглээгүй, харин худал мэдүүлэг өгсөн тогтоогджээ. Мөн С.А нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан аж.