Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төвд гал гарчээ. Тодорхой хэлбэл, тус төвийн 8 давхарт гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад 03.53 цагт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.