Нийслэлээс гарах “22-ын товчоо”-ны ойролцоох автомашины зогсоолд байрлуулсан автомашинуудыг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн ноцтой осол өчигдөр 13.00 цагт гарчээ. БНХАУ-ын иргэн согтуугаар жолооны ард сууж, осол гаргасан байна. Улмаар хохирогч, жолооч нар хоорондоо тохиролцоод цагдаа дуудалгүй шууд явсан гэнэ. Гэвч харилцан тохиролцоогүй үндэслэлээр хохирогч нар 19.00 цагт цагдаагийн байгууллагын 102 дуудлага мэдээлэл өгсөн байна. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тухайн ослын үзлгийг хийж, хятад жолоочийг эрүүлжүүлэх байранд хийх гэсэн боловч эрүүлжүүлэх байр дүүрсэн тул аваагүй байна. Тиймээс тухайн хятад иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст байлгаж байгаад батлан даалтад өгч явуулсан байна. Дээрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр осолд холбогдсон жолооч нар болон Хятад иргэн нарыг дуудан зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.