XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харъяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүллээ. Харин Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол улсын гарди Мягмарын Бадарч, Увс аймгийн Тэс сумын харъяат Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар шалгарлаа. Дунд шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Монгол улсын гарди Батнасангийн Гончигдамба, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат Монгол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харъяат Монгол улсын харцага Оргихын Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Монгол улсын харцага Батсүхийн Зоригтбаатар нар үлдэв.