Монгол бөхийн өргөөнд Сар шинийн барилдаан үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс бөхчүүд болон дэмжигчдээс нийтдээ 16 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа юм.
Иргэдийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.