Сар шинийн барилдаанаас Н.Батсуурь аварга нэрээ татжээ. Учир нь Монгол бөхийн өргөөний эд хогшлыг эвдэж сүйтгэсэн тул Үндэсний бөхийн холбооноос түүнд шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал Үндэсний бөхийн холбооны долдугаар зүйлд зааснаар “Ёс зүйн зөрчил гаргасан бөхийг нэг жил хүртэлх хугацаанд барилдах эрхийг нь хасна” гэж заасан байдаг. Үүний дагуу хариуцлага тооцсон гэж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэлэв.