Португал улсад Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны гранпри болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Анхзаяа хүрэл медаль хүртэв.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Молдавын бөхийг вазари үнэлгээгээр ялж, IJF-ийн цуврал тэмцээний анхны медалиа хүртэж буй нь энэ. Манай улсын баг хоёр өдрийн байдлаар 41 орноос багийн дүнгээр хоёр хүрэл медальтайгаар 16 дугаар байрт жагсаж байна. Л.Анхзаяа нь оны өмнө болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.