Баянзүрх дүүргээс сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан "ХОГГҮЙ ОРЧИН" уриан дор өвлийн их цэвэрлэгээний ажлыг хийж байна. Цаашид их цэвэрлэгээг улирал бүр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цэвэрлэгээний ажилд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, амьдардаг иргэдийн оролцоо чухал юм.
Тиймээс өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-нд болж буй өвлийн их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцож, өөрсдийн ажиллаж амьдарч буй ойр орчмын 50м газрыг цэвэрлэхийг уриалж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.