Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгажээ. Тодруулбал, шалгалтын явцад 21 настай эмэгтэй Э нь гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гадна талд дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авчирлаа” гэх худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон байна.
Эх, нярайн биеийн эрүүл мэнд хэвийн бөгөөд албаныхан эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад холбон зуучилсан гэнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.