Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана гэж НЗДТГ-аас мэдээллээ.