Зам тээврийн ослын хоногийн нөхцөл байдлын мэдээ.
Энэ сарын 24-28-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мөн хугацаанд зам тээврийн ослын улмаас нийслэлд 21, орон нутагт 2 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон талаар ТЦА-аас мэдээллээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
➢ Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 15 хүн гэмтсэн.
➢ Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
➢ Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн.
Орон нутагт:
➢ Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
➢ Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
➢ Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирсон.
Энэ долоо хоногт явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 17 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн байна. Дээрх 17 ослын 4 нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.
Явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргүүлсэн иргэдийн дунд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цөөнгүй байна. Иймд архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн найз нөхөд, хамт олныгоо хараа хяналттай ар гэрт нь хүлээлгэн өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.