СӨХ завсар үйлчилгээг цаг тухайд хийгээгүй, хариуцлагагүй байдлаас болж гурван настай хүү лифтний хаалгаар унаж эндлээ. Тодруулбал, Төмөр замын дээд сургуулийн ойролцоох 86 байрны долоон давхрын лифтнээс гурван настай хүү 18 цагийн үед унаж нас баржээ. Өөрөөр хэлбэл, тус лифтний хаалга эвдэрхий байсан бөгөөд уг лифтийг засуулахаар оршин суугчид удаа дараа СӨХ-нд хандаж байжээ. Гэтэл засвар үйлчилгээг хийгээгүй удсан учраас гурван настай хүүхэд эвдэрхий хаалгыг налж доош унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.