Төв аймгийн Зуунмод сумд өчигдөр ой зургаан сартай хүүхэд зодуулсан байдалтай гудамжнаас олдсон бөгөөд, цагдаагийн алба хаагчид хэргийг шалгаж буй гэнэ.
Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж буй бөгөөд хохирогч охин одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.