Баянзүрх дүүргийн V хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэх дуудлагыг энэ сарын 24-нд 15:57 цагт албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.