Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Живлэгийн-Ам” гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т, өргөргийн -51°02’24.0”, уртрагийн -100°19’48.0” болбицолд газар хөдөлжээ. Өчигдрийн 15.15 цагт газар хөдөлсөн бөгөөд 3.6 магнитудын хүчтэй байсан тухай мэдээллийг 15.22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.