Шүүхийн сахилгын хороо шүүгч нартай холбоотой сахилгын хэргийг хэлэлцээд, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодорхой хэлбэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг ёсзүйгүй хэмээн үзэж шүүгчийн албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргав. Мөн З.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулав. Тэд шийдвэрийг үл хүлээн зөвшөөрвөл 14 хоногт Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Өмнө нь ШЕЗ-ийн Шүүхийн ёсзүйн хорооноос Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох асуулдлыг хэлэлцэж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж огцруулах, З.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ногдуулж байсан. Гэсэн ч дээрх шүүгч нар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхийн ёс зүйн хорооны хүчингүй болгуулсан байдаг.