Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09.02 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09.11 цагт дуудлага өгсөн газар очсон гэнэ. Улмаар “Ус сувгийн удирдах газар”-ын 4х6 метрийн хэмжээтэй худаг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Онцгой байдлынхан галын дүгнэлт гарган ажиллаж байгаа бол, цагдаагийнхан худаг яагаад шатсаныг тодруулахаар шалгаж эхэлжээ.