"Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж байна" хэмээн Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Үүнээс өмнө Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн юм. Товчхондоо, агаар орчны бохирдлыг бууруулах үүрэгтэй дарга нарт багаар нь хариуцлага тооцов