Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгохоор болжээ. Тодорхой хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг E-Health системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцлийг бүрдүүллээ. Нэгдүгээр сарын 17-ноос эхлэн 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ. Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт (доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн) E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.