Коронавирусийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хийжээ. Тодруулбал, эрсдэлийн үнэлгээг нийт 15 байгууллагад хийхэд халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээний дүн гарсан байна. Энэ үнэлгээг үндэслэн коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээгээ өөрчилж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Манай улс хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор хариу арга хэмжээний тушаал шийдвэрт өөрчилт гарсан.
- Нэгдүгээрт, хариу арга хэмжээний тандалт судалгааг эрчимжүүлэх
- Хоёрдугаарт, дархлаа сэргээх вакцинжуулалтад иргэдийг сайн хамрагдахад уриалах
- Гуравдугаарт, нийтэд чиглэсэн хариу арга хэмжээг илүү түлхүү авна. Үүний дараагаар хилийн тандалт, эсрдэлт суурилсан арга хэмжээг авах юм.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УОК, ЭМЯ-ны тушаал шийдвэрийн дагуу хилийн тандалт, тусгаарлан ажиглах байранд хийж байсан тандалт судалгааг зогсоож, нийтийн дунд голомтлон тархаж байгаа халдварыг судалж голомтыг зогсоох тал дээр илүүтэй анхааран ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.